Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Мэндчилгээ

2017-01-17 19:10

        Дуу хуурын өлгий нутгийнэзэд Дундговьчуудынхаа  нэрийн өмнөөс Эрхэм таны амрыг айлтган мэндчилье.

       Дундговьчууд бид оюуны их өв, урлаг соёлын бахдам замналтай гайхамшигтай ард түмэн билээ. Энэ л сайхан нутгийн түмэн олны итгэлийг хүлээж Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад сонгогдсон иргэдийн Төлөөлөгчид бид мэдлэг чадвар, ажлын туршлага, ур ухаанаа дайчлан аймаг орныхоо хөгжлийн бодлогыг зөв оновчтой тодорхойлоход анхаарч, иргэдийнхээ оролцоонд тулгуурлан үйл ажиллагаа явуулж байна. 

       Энэхүү 4 жилийн хугацаанд бид өмнөх амжилтаа бататган, бизнесийн таатай орчин бүрдүүлэн, иргэд нь ажилтай орлоготой, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртсэн он жилүүд байлгахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно. 

        Ингээд Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны сайтад зочилж байгаа Та бүхний оюун ухаан цэцэн мэргэн, ажил үйлс нь өөдрөг, аж амьдрал нь өнгөлөг байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА  С.СҮХБААТАР

 


2017-01-17 19:10

Сэтгэгдэл ачааллаж байна ..

  • ӨНӨӨДӨР:
  • 96
  • НИЙТ:
  • 186 710
Сумдууд