Шарын гол сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн, цагдаагийн дэд хурандаа Э.Алтангэрэл нь Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн даргаар томилогдсон байна.
Үүнтэй холбогдуулан Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Болат Э.Алтангэрэл даргад талархал илэрхийлж, цаашдын ажил үйлст нь өндөр амжилт хүслээ.

