Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Гэмт хэргийн нөхцөл байдал /2017 оны 9-р сарын байдлаар/

2017-09-20

Дундговь аймгийн хэмжээнд 2017 оны эхний 09 сарын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 152 болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.8 хувиар буюу 50 хүнээр буурсан байна. Гэмт хэрэгт холбогдогсдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 хувиар буурч 139 хүн холбогдоод байна. 2016 оны эхний 9 сарын  байдлаар хүчин, дээрэм, ашиглал, албан тушаал, гал түймэрийн гэмт хэрэг  гараагүй байна. Өнгөрсөн оны мөн үеэс хүн амь, залилан, бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг нэмэгдэж бусад хэргүүд буурсан үзүүлэлттэй байна.

Бүртгэгдсэн нийт хэргүүдийг өнгөөр нь авч үзвэл 40,1 хувийг бусдын бие махбодьд гэмтэл учруулсан, 28.9 хувийг хулгайн, 10.5 хувийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг, 5.3 хувийг залилан, 3,3 хувийг танхай, 1.3 хувийг хүн амь, 0.7 хувийг золгүй учрал, 0.7 хувийг булаалт, 9,2 хувийг бусад хэрэг тус тус эзэлж байна.

Нийт гэмт хэргийн 30,9 хувийг согтуугаар үйлдсэн байна. 18 ба түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг аймгийн дүн 51 хүн байхад  Дэлгэрцогт 93, Дэрэн 60, Цагаандэлгэр 58, Говь-Угтаал 58, Хулд 52, Гурвансайхан 71, Сайнцагаан 71, Баянжаргалан 64  хүн байгаа нь гэмт хэрэг ихтэй сумдад орж байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 525,2 сая төгрөг, түүний 72,0 хувь буюу 378,2 сая төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Гэмт хэрэг илрүүлэлтын хувь өмнөх оны мөн үеэс 39,1 хувиар өсч 65,8 хувьтай байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%