2021-11-15
519
Дундговь, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ-өөс Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 570 км хатуу хучилттай авто замаар зорчиж байгаа уул уурхайн болон нүүрс тээврийн хүнд даацын авто машины тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, техник хэрэгсэлд хяналт шалгалт хийх, иргэд, зорчигчид, малчид эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлыг багасгах, тус замын зорчих хэсгийн эвдрэл гэмтлийг арилгах, зам засвар, арчлалт хийх асуудлыг холбогдох байгууллага албан тушаалтанд тавих, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, багасгах ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус замд хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах удирдамжийг өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус аймгуудийн ИТХ-ын бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Од-Эрдэнэ Б.Бадраа нар баталлаа.
Хяналт шалгалтын ажлын хэсэгт Дундговь, Өмнөговь аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн төв, Зам засвар арчлалтын компаний төлөөлөл орж байгаа бөгөөд хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах юм.
Тус ажлын хүрээнд хүнд даацын тээврийн хэрэгслийн нөлөөгөөр эвдрэл үүссэн замын зорчих хэсэгт зам засвар арчлалтыг хийлгэх ажил арга хэмжээ зохион байгуулах, холбогдох албан тушаалтан зам засвар арчлалтын байгууллага, төрийн байгууллагад зам засвар арчлалтыг хийх ажлыг эрчимжүүлэх, хүнд даацын болон нүүрс тээврийн авто машины даацад хяналт тавих, тус зам дээр холбогдох байгууллагаас зөвшөөрсөн шаардлагад нийцүүлэн нэг тэнхлэгэд ногдох ачааны хэмжээг хэтрүүлэхгүй байх, замын зорчих хэсгийн анхааруулах тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлэх, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хурд хэтрүүлэхгүй байх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий сэрэмжлүүлэг сануулга зэргийг хэвлэж тараах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил арга хэмжээг орон нутгийн түвшинд шийдвэрлэх ба боломжгүй зүйлийг холбогдох төрийн байгууллагад уламжлахаар боллоо.