Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн бэлгэ тэмдэг

2017-12-02



Аймгийн сүлд
Аймгийн сүлд нь эгнэгтийн орчил хөдөлгөөний илрэл алтан шар цагираг хүрээн доторхи мөнх хөх тэнгэрт цалин мөргөн үүлэн дээгүүр зорьсноосоо буцаж цуцахгүй эрчит жигүүртэй, ариун сайхны бэлгэдэл билгүүн цагаан морь ирээдүй рүү дүүлэн нисч явна. Морины нуруун дээр үзүүрт нь эх нутгаа дээдэлж чандмань эрдэнэ суулгасан, говь нутгийн айл бүрийн эрхэмлэн залдаг морин хуурын домог оршоож "Дуу хуурын өлгий нутаг" гэсэн санааг шингээсэн хөгжмийн тэмдэг лийр байрлуулсан байна. Морины жигүүр наймаар хосолсон 16 өдтэй нь 15 сум, Мандалговь хотыг төлөөлсөн, энэ 16 нийлж нэгэн цогц болж Дундговь аймгыг бүрдүүлж байгаа санааг агуулжээ.
Морины дор таван хошуу мал, таван эрдэнэ, таван тансаг идээ, таван мах бодь, таван мэдрэхүй, сурлага номын дээд үнэлгээ тав гэнчлэнгээр тавын тоог эрхэмлэдэг ард түмний уламжлалын төлөөлөл, эх нутаг ган, зудын аюулгүй хуртай өнтэй байхыг бэлэгдсэн таван цагаан үүл зүмбэрлэнэ. Энэ бүхэн "Дундговь аймаг байгаль орчноо дээдлэн хамгаалж, дуу хууруур жигүүрлэн хөлгийн хурдаар хөгжинө" гэсэн санааг илэрхийлж байна.

Аймгийн туг
Аймгийн туг нь мөнх хөх тэнгэр, алтан шаргал говийг бэлэгдсэн хөх, улбар шаргал өнгөтэй байна. Тугны ишин талын дээд буланд аймгийн сүлдээ байрлуулна. Тугны урт өргөн нь 1:2 байна.
Аймгийн сүлд, тугийн аймаг, сумдын байгууллага, аж ахүй нэгжүүд түр болон байнга удирдлагын болон хуралдааны танхимын хойморт, аймаг, сумын шинж чанартай арга хэмжээ, хурал, цуглаан өдөрлөг, хүндэтгэлийн арга хэмжээний нээлтийн үеээр байрлуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1323
515 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%