Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

С.Буяннэмэхийн мэндэлсний 115 жилийн ойд

2017-11-28

УЛСЫН АЛДАРТ ГАВЬЯАТ УРАН ЗОХИОЛЧ, СУДЛААЧ, ТӨР, НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН СОНОМБАЛЖИРЫН БУЯННЭМЭХИЙН МЭНДЭЛСНИЙ 115 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН "МОНГОЛ БИЧГИЙН ИХ ХҮН СОНОМБАЛЖИРЫН БУЯННЭМЭХ" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, НОМЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО. Тус үйл ажиллагааны хүрээнд "Сономбалжирын Буяннэмэх: Судлал шүүмжлэл" дөтгөөр ботийн нээлт, "Буяннэмэхийн ертөнцөөр аялахуй" уралдааны шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулав. Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, "Төгөлдөр Буяннэмэх сан"-ийн тэргүүн С.Буяннэмэхийн зээ охин Л.Амгалан, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор (Sc.D), профессор Д.Цэдэв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй, ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Д.Болормаа, БНХАУ-ын Бээжингийн Төв үндэсний их сургуулийн багш, доктор (Sc.D), профессор Ван Мандуга, МУИС-ийн Утга зохиол судлалын багш, СГЗ, доктор (Ph.D), профессор До.Цэнджав, ХЗХ-ийн Утга зохиолын салбарын эрхлэгч, Улаанбаатар их сургуулийн захирал, доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Д.Цэвээндорж, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Х.Зандраабайдий, МУБИС-ийн утга зохиол, сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D) С.Энхбаяр, Улаанбаатар их сургуулийн багш, докторант Э.Батжавхлан, Завхан аймгийн Чандмань эрдэнэ лаборатори сургуулийн багш, докторант Н.Дэлгэрмаа нар оролцож хүндэтгэл үзүүлэн оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%