Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Ой тэмдэглэн өнгөрүүллээ

2017-11-28

Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, Дундговь аймагт архивын албан байгуулагдсаны 60 жилийн ойг 11 сарын 23-24-ний өдрүүдэд Мандалговь хотод тэмдэглэн өнгөрүүлэв.
Ойн арга хэмжээний хүрээнд “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тоо бүртгэлийн баримт бичгийг хөтлөх тухай” сэдэвт сургалт болон гар бөмбөг, теннис, 100 буудалт даамны тэмцээнүүдийг зохион байгууллаа. Мөн баярын цэнгүүн зохион байгуулж  шилдэг ажилтнуудаа шагнаж урамшуулав. Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Луус сумын ЗДТГ-ын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан Ё.Дарьсүрэн, Архивын Ерөнхий газрын “Тэргүүний архивч” цол тэмдгээр Дундговь-ус ОНӨҮГазрын ажилтан Х.Энхцэцэг, Хулд сумын ЕБС-ийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан Ш.Сумъяа нар, Архивын Ерөнхий газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр ШШГГазар, Улсын бүртгэл хэлтэс, Өндөршил, Өлзийт, Цагаандэлгэр сумдын ЗДТГын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан П.Мөнхчимэг, Д.Наранцэцэг, М.Баярмаа, Түмэндэмбэрэл, Г.Эрдэнэтуяа, аймгийн Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Нэгдсэн эмнэлэг, МГСС сургууль, Эрдэнэдалай, Гурвансайхан, Дэлгэрцогт сумдын ЗДТГ-ын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан Ц.Цэндсүрэн, Б.Оюунтуяа, С.Оюунгэрэл, Ш.Шүрэнцэцэг, Б.Баярмаа, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр ЭДЦСургууль, Дэрэн сумын ЗДТГ-ын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан Б.Буянравжих, Б.Цэцэгсүрэн нар шагнууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3825
2640 / 69%
708 / 19%
235 / 6%
242 / 6%