Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Хог хаягдлын менежментийг сайжруулах тухай аймгийн хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөл

2017-11-16

Aймгийн хэмжээнд хог хаягдал гаргагч эх үүсвэр аж ахуйн нэгж- 192, уул уурхай олборлолт-84, барилга-20, бөөний болон жижиглэн худалдаа машин, мотоцикль-267, цайны газар-37, боловсруулах үйлдвэр- 79, төсөвт  байгууллага-138, нам даралтын уурын зуух-130, тээврийн хэрэгсэл-,1673, хүн ам-45551, малчин өрх- 7947 малтай өрх үүний дотор 6590 малчин өрх мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна.

Манай аймгийн хувьд 15 сум суурин газар хог хаягдлын төвлөрсөн 15 цэг ажиллаж 115.9 га мян.га талбайг хамарч байна. Аймгийн хэмжээнд жилд дунджаар 2016 онд  52,200 тн  хог хаягдал үүсч байгаагаас энгийн хог хаягдал 36.540 тн буюу 70%, аюултай хог хаягдал 2610 тн буюу 5% барилгын хог хаягдал 5220 тн буюу 10%, эмнэлэгийн хог хаягдал 2610 тн, буюу 5%-ийг эзлэж байна. Мөн 2016 онд гэр хороолол-11321 тн, орон сууцнаас-2825 тн, Зам талбай-815 тн, Байгууллага, аж ахуйн нэгж-4055 тн, 2015 онд гэр хороолол-9022 тн, орон сууцнаас-3485 тн, Зам талбай-1149 тн, Байгууллага, аж ахуйн нэгж-1226 тн хог хаягдал үүсч байна.

Цаашид хүн амын тоо өсөхийн хэрээр төв суурин газруудын нягтрал ихсэж, төрөл бүрийн бүтээгдэхүүний хэрэглээ, сав баглаа боодол, үйлдвэржилт, барилгажилт өдөр ирэх тусам улам эрчимтэй явагдах хандлагатай байна. Хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь бараа, бүтээгдэхүүний хэрэглээ огцом өсч байгаатай шууд холбоотой юм. Тухайлбал импортын бараа бүтээгдэхүүний өсөлт тэр дундаа химийн бодис, оффисын тоног төхөөрөмж, электрон бараа, аккумлятор, хуучин дугуй, авто тээврийн хэрэгслийн импорт өсөхийн зэрэгцээ уул уурхайн үйл ажиллагаанаас гарах хүнд металл, химийн хорт бодис агуулсан хаягдал, ашигласан тос масло, зай хураагуур, мөнгөн ус агуулсан хэмжлийн багаж хэрэгсэл, хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжийн лаг зэрэг үйлдвэрлэл, ахуйгаас гарах аюултай хог хаягдлын хэмжээ мөн адил ихэсч, хур хог хаягдлын хуримтлал бий болсоор байна.

Хог хаягдлын хэмжээ жилээс жилд өсч, хогийн төрөл, бүтцийн хувьд хортой аюултай болж байгаа өнөө үед хог хаягдлыг устгах үйл ажиллагаанд техник, технологийн шинэчлэл хийх, аюултай хог хаягдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргаар устгах, барилгын болон хөдөө аж ахуйн төрөлжсөн төвлөрсөн хог хаягдлын цэгүүд байгуулах, хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, дахин ашиглах хэлбэрээр хэмжээг багасгах, устгах асуудлыг зохих шаардлагын түвшинд шийдвэрлэхэд санхүүгийн эх үүсвэр, хүн хүчний нөөц, дадлага туршлага, техник, тоног төхөөрөмж зэрэг дэд бүтцийн асуудал ихээхэн дутагдалтай байна. Мөн төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо сул, иргэдийн экологийн боловсрол мэдлэг дутмаг байна. 

Иймд Орон нутгийн менежментийн хөтөлбөр, төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэх шаардлага гарч байна.
Та бүхэн шийдвэрийн төсөл dundgovi.gmail.com, tsrndlm2006@yahoo.de , 70593936,70592128 утсаар саналаа өгнө үү.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%