Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь иргэдийнхээ төлөө
ажиллаж, гарч буй шийдвэр бүр нь иргэдэд дандаа боломж болж очих ёстой.
Аливаа шийдвэр гаргахын өмнө иргэдээсээ асууж, тэднийг сонсож байх нь
чухал.
Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор “Иргэний танхим”-ыг 2 хүний орон тоотойгоор ИТХ-ын дэргэд байгуулж иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагаас гаргасан санал, хүсэлт мэдээллийг хүлээн авах, орон нутгийн тулгамдсан асуудлыг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцэх, иргэдийн саналыг сонсох, орон нутгийн түвшинд гарах шийдвэрийг сайжруулах, бодитой, үр дүнтэй шийдвэр гаргахад олон нийтийг оролцуулах, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах, орон нутгийн хөгжлийн бодлогод тусгах ажлуудыг зохион байгуулдаг ажээ.
ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-ын үйл ажиллагааг шинэ зохион байгуулалтанд шилжүүлж, иргэд цуглаж, шийдвэр гаргагчидтай, мэргэжлийн байгууллагын төлөөлөлтэй хамтран, аймаг орон нутгийнхаа өмнө тулгамдаж байгаа асуудлуудаа шийдэж байх боломжийг бий болгожээ.
2014 онд Иргэний танхимд 22, 2015 онд 27 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, давхардсан тоогоор 10,0 мянга гаруй иргэн, орон нутгийн шийдвэр гаргагч түвшинд ажиллагсад болон иргэний нийгмийн төлөөлөл оролцож, тэдний гаргасан 70 гаруй саналыг аймгийн ИТХ-ын тогтоол, аймгийн Засаг даргын захирамж шийдвэрүүдэд тусгажээ.
Иргэний танхимын “Өргөтгөсөн хэлэлцүүлгийн журам"-ыг батлан гаргаж, 2016 оноос эхлэн нээлттэй хэлэлцүүлгийг 7 удаа өргөтгөсөн хэлбэрээр, тодорхой нэг сэдэвт баригдахгүйгээр, зохион байгуулж, аймгийн ИТХ, ЗДТГ, түүний харьяа хэлтэс агентлагийн удирдлагууд оролцож, иргэний санал хүсэлтэд газар дээр нь хариулт өгөх, зарим асуудлыг шийдвэрлэх зэргээр Төр-Иргэний харилцааг аливаа шат дамжлагагүйгээр шууд шийдвэрлэх, иргэдтэй шууд харилцах боломжийг бий болгожээ.
Түүнчлэн “Лха”, “ДиБиЭс” телевизийн шууд эфирээр “Иргэний танхим сонсож байна” шууд нэвтрүүлгийг тогтмол явуулж, иргэдээс ирүүлсэн ирсэн саналыг нэгтгэн, тухайн асуудалтай холбоотой хэлтэс агентлагт хүргүүлэн, “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” тухай хуулийн дагуу шийдвэрлүүлж, байгаа нь сайшаалтай.
Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд 61 удаагийн нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүнд давхардсан тоогоор 20000 гаруй иргэн санал хүсэлтээ илэрхийлжээ. Хэлэлцүүлгийн тухай мэдээллийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд тогтмол хүргэж, хэлэлцүүлэгт хамруулан, сонгогдсон тойрогт нь хамаарах асуудлыг төлөөлөгчдийн үйл ажиллагаанд тусгах, тодорхой арга хэмжээ зохион байгуулж, шийдвэрлүүлэх нөхцөлийг бий болгоход анхааран ажилладаг нь бусад аймаг, сумдын хурлынхан нэвтрүүлэхүйц сайн туршлага байна.
Хэлэлцүүлгүүдийн үеэр иргэдээс гарсан саналуудын дагуу арга хэмжээ авч, ажиллан тодорхой үр дүнд хүрсэн жишээнүүдээс дурдвал: