1992 оны шинэ үндсэн хууль батлагдаж зарлан тунхагласнаас хойш НӨУЁБ буюу Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэмээх байгууллага бий болж өдгөө 23 жил болж байна. Миний хувьд 1992 оны орон нутгийн сонгуулийн үеэр Дэлгэрцогт сумын Холбооны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан тул сумын Сонгуулийн хорооны гишүүн байв. 1996 оны сонгуулиар малчин байсан бол 2000 оны сонгуульд сумын хурлын төлөөлөгчид нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдов. 2004, 2008 оны сонгуулиудад аймгийн ИТХ-д нэр дэвшин төлөөлөгчөөр сонгогдон 8 жил Дэлгэрцогт сумаа төлөөлөн суусан юм. 2004-2008 оны хувьд сумын Засаг дарга хэмээх өндөр албыг хашиж байсан үе байсан тул хуралдаанд асуудал тавих, үг хэлэх үе нэлээдгүй байсан бол 2008-2012 онд Сайнцагаан сумын Засаг даргын Орлогчоор ажиллаж 2 сумын асуудал ярьж аймгийн дарга алийг нь дэмжээд байнаа гээд шоолж байсан удаа ч бий.
2000 оны сонгуулийн хэсгийн хорооны дарга Л.Мөнхжаргал сонгуулийн хэсгийн хорооны дүн гарсан дараа “за зураггүй 100 хувь юмаа” гэж хэлэхэд яагаад ч итгэхээргүйгээр үл барам нөгөө өрсөлдөгчийн маань ах дүү байгаа шүү дээ гээд бодогдлоо. Гэтэл Л.Мөнхжаргал харин би он жаваа бодвол 2 хүний санал авсан шүү гэж байна./1990 оны өмнө бригадын тоо бүртгэгч байсан Х.Даржаа өрсөлдөгч энэ 2 цэргийн онжавууд/ Тэр нь сонгуулийн хэсгийн хорооны даргын нэрийг дугуйлж 2 саналын хуудас хүчингүй болсныг хэлсэн юмсанжээ. Ингэж л анх ИТХ-тай хологдсон бол одоо аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга гэсэн өндөр албан тушаалыг хашиж байгаадаа баяртай байдаг юмаа. Аймаг, сумын хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байхад олон олон төлөөлөгч нөхөд, тэр үеийн лидерүүдээсээ олон зүйлийг сурч авсан гэж боддог. Аймгийн Засаг дарга асан Ж.Адъяа, Ш.Төрбат, Төлөөлөгч, тэргүүлэгч, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга агсан Ш.Батсүх, төлөөлөгч М.Намжил, Д.Дэлэг, төлөөлөгч, тэргүүлэгч асан Ш.Энхбат, Л.Данзанноров гээд аймаг орон нутгийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр үгээ хэлдэг, хурлын ээдрээтэй үед гаргалгаа хийж чаддаг, бие биенээ хүндэтгэж чаддаг олон хүнийг дурдаж болно.
Сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар сумын ИТХ-д олон асуудлуудыг санаачлан оруулахын зэрэгцээ сумын ЗДТГ-ын барилгын шинэчлэл, цагдаагийн кабон, 9-н жилийн сургуулийн спорт зал гээд шинээр санаачлан хөөцөлдөж хийсэн ажлууд нэлээд бий. Энэ үед хамтран ажиллаж байсан сумын ИТХ-ын дарга П.Амгаланбаатар, нарийн бичгийн дарга Г.Бөхчулуун, Засаг даргын орлогч Б.Баатарсүрэн, ЗДТГ-ын дарга О.Улаанхүү болон сумын ЗДТГ-ын хамт олноороо үргэлжид бахархаж явдаг. Мөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамтран ажиллаж байсан Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан, ЗДТГ-ын дарга Б.Оюунчимэг болон ЗДТГ-ын хамт олон, ХТҮА-ны хамт олондоо баярлаж явдаг.
Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын ажлыг хашиж буй энэ үед манай ажлын албаныхан байнгын дэмжиж ирснийг энд зориуд тэмдэглэх нь зүйтэй. 23 жил ажиллаж асар их туршлага хуримтлуулсан Ц.Сугир, 5 дахь жилээ ажиллаж байгаа НӨУБ-ын чиглэлээр мэргэшиж байгаа залуу Г.Хишигдаваа, 1 жил жолоочоор ажилласан жолооч, нярав, дарга Д.Сүхбаатар, Төрийн албанд олон жил ажиллаж төрийн албаар мэргэшсэн П.Цэрэндулам гээд яах аргаггүй шидэг боловсон хүчнүүдтэй ажиллаж байгаадаа баяртай байдаг юм.
Энэхүү ажиллаж байх хугацаанд УИХ-ын Тамгын газар, НҮБ-“ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэгжүүлсэн “НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөд сургалтыг явуулж ирсэн нь урьд өмнө байгаагүй шинэлэг сонин ажлын нэг байлаа.
Хурлын дарга Ц.Мөнгөнцоож, С.Буджав нарын залуу дарга нартай ажиллахын зэргэцээ хамтарч шийдсэн олон ажлууд бий. ЗДТГ-ын барилга баригдсан цагаас хойш засвар хийгдээгүй байсан ИТХ-ын өрөөнүүдийг засварлах ажлыг С.Буджав дарга санаачлан хурлын төлөөлөгчид дэмжин шийдвэрлэсэн нь ажиллагсадынхаа ажиллах таатай орчинг бүрдүүлээд зогсохгүй орчин үеийн албан өрөөний дизайныг харуулж чадсан жишиг болохуйц болсон юм.
Хурлын дотоод ажлыг стандартад нийцүүлэхэд манай хамт олон ихээхэн анхаарч ирлээ.
2012 оны Улсын Их Хурлын, Орон нутгийн, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиудыг удирдаж олон удаа шүүх хуралдаанд орж байж ард нь гарч билээ. Аймгийн сонгуулийн хороонд томилогдсон хүмээсээс гадна ажлын алба маань бүхий л хүчээ дайчлан ажиллаж байлаа. Нэгийхээ хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулан орж ирэх намуудын асуудал тасрахгүй. Орон нутгийн сонгуулийн дараа өглөө ирсэн чинь факсийн аппаратын дэргэд нэг бичиг байна өрөө цоожтой байсан бас л нөгөө сонгуультай холбоотой асуудал байх гэхээс уур хөдлөх шиг. Хальт хартал шүлэг бололтой гаднаас хүн орж ирэхээр ширээнийхээ нүд рүү хийлээ. Дараа нь үзсэн чинь сонгуулийн хорооны бид хэдийгээ сонгуулийн идээ болгоод биччихсэн байв. Хэн биччих билээ гээд бодтол жолооч Д.Мөнхзоригоос өөр хүн буусангүй. Би хэлсэнгүй. Дараа нь мартсан шахуу хойно сар шинээр өөрөө харин хэлж билээ.Тэрээр бид хэдийг ингэж бичсэн байв.
Сугир нягтлан шиг
Дөрвөлжин тавган дээр
Гамбаа байцаагч шиг
Тойм төдий хээтэй
Өлзий дарга шиг
Хөөмөл хүрээтэй
Гүнд дарга шиг
Урт урт боовнууд өрөөд
Эбо захирал шиг
Еэвэн тавиад
Эрээ дарга шиг
Хорхой аруулаар чимсэн
Мягаа багш шиг дөрвөлжин
Чуукаа дарга шиг
Баян тансаг
Чухамдаа тансаг
Сонгуулийн идээ
Сайхан болжээ
Сайхан болж.
Ажил төрөл хийх, алив арга хэмжээний үеэр энэ мэт зүйл болохыг алийг тэр гэхэв дээ.
НӨУБ маань улам бэхжих болтугай.