Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын даргаар 1992-1996 онуудад ажиллаж байсан Х.Цэнд-Аюуш даргатай ярилцлаа

2017-12-08

Шинэ ниймийн шилжилтийн эхний жилүүдэд Аймгийн ИТХ-ын орон тооны бус даргаар 1992-1996 онуудад ажиллаж байлаа. Аймгийн ИТХ нь үндсэн хуулийн 62-р зүйл, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль бусад хуулиудын заалтын дагуу бүх шатны хурал нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг нийгмийн тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх, шийдвэр гаргах, хэтийн болон ойрын бодлого боловсруулан хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлж байлаа.

Олон намын тогтолцоо үүссэн үед бүх шатны ИТХ-ийн төлөөлөгч, тэргүүлэгчид, сумдын ИТХ-ийн дарга, нарийн бичгийн дарга нарт сургалт зохион байгуулж, мэдээлэл арга зүйн туслалцаа үзүүлж байсан. Ялангуяа аймгийн засаг дарга нартай хамтран ажиллаж, гаргах шийдвэр бодлогыг урьдчилан сайн боловсруулж, хурлын намын бүлгийн ахлагч, тэргүүлэгч нартай сайн тохиролцож байсан нь ажилд дөхөм болж байсан.

Намайг ажиллаж байх үед аймгийн ИТХ-ын ажлын алба 3-н хүний орон тоотойгоор ажлаа гүйцэтгэж байлаа. Иймээс ажлын туршлагатай, аливаа асуудлыг сайн боловсруулдаг, мэдлэгтэй хүмүүс хамтран ажиллаж байв. Тухайлбал Аймгийн ИТХ-ийн нарийн бичгийн даргаар С.Үржин, хурлын ажилтнаар З.Нарансосор нартай гар нийлэн ажиллаж байснаа дурсахад таатай байна.

Төвлөрлийг сааруулах, эрх мэдлийн хувиарлалтыг тэнцвэржүүлэх, орон нутгаа иргэд сонгогчид нь өөрсдөө бие даан хөгжүүлэх эцсийн зорилго нь одоо хүртэл хэрэгжихгүй байгаад сэтгэл дундуур байдаг. Миний ажиллаж байсан үеэс одоо улам ч хэцүү олон ургальч үзлийг уралдуулсаар эцсийн үр дүн багатай байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%