Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

2018-02-13

 Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслөөс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын болон төлөөллийн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих ээлжит тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна.

    2018 онд ИТХ-ын төлөөлөл, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх санал санаачилгыг дэмжихийн зэрэгцээ Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлээр нэмэлт тэтгэлэг олгоно.

    Тэтгэлэгт хамрагдах сонирхолтой аймаг, дүүрэг, сумын ИТХ-ууд тэтгэлгийн саналын маягтыг бөглөн, “ИТХ-ын тэтгэлэг-2018 /аймгийн нэр/сумын нэр/”  гарчигтайгаар 2018 оны 3 сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл huralmn@gmail.com хаягаар pdf форматаар ирүүлнэ. Заасан хугацаанаас хожимдож ирүүлсэн саналыг хүлээн авахгүй.
Иймд сумдын хурлынхан төсөл бичиж холбогдох мэдээллийн хамт төслийн нэгжид хугацаанд нь хүргүүлээрэй.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3334
2173 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%