Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2018-05-08

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Дундговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын салбар зөвлөлийн ээлжит хурал болж зөвлөлийн 2018 онд батлагдсан төлөвлөгөөнд нэмэлт тодотгох санал, аймгийн зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийн дагуу хийх ажлын төлөвлөгөөнд тусгах санал, замын хөдөлгөөний аюулгүй байдлын Говийн бүсийн зөвлөгөөний талаарх мэдээлэл зэрэг асуудлаар хуралдлаа. Сүүлийн үед Дундговь аймагт зам тээврийн осол, хэрэг буурахгүй байгаа нөхцөл байдалтай холбогдуулан төв автозамаар холбогдож байгаа зэргэлдээ Өмнөговь, Төв аймгуудтай хамтран ажиллах талаар санал хэлэлцэж, хүсэлт гаргах талаар ярилцлаа. Зам тээврийн ослын гэмт хэрэг зөрчлийг арилгахад замын цагдаагийн эргүүл постонд гарч байгаа албан хаагч нарт техник тоног төхөөрөмжийн дутагдалтай асуудал тулгардаг төдийгүй энэ асуудлыг орон нутагтаа шийдэх нь зүйтэй гэж үзээд Өмнөговь аймагтай хамтран ажиллах санал хүргүүлэхээр зөвлөлийн гишүүд шийдвэр гаргалаа. Цаашид зам тээврийн осол, гэмт хэргийг бууруулах дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг томилогдсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%