" Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө" говийн бүсийн зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Цагдаагийн газрын дарга Ц.Сугаржав нарын 6 хүн оролцлоо. Зөвлөгөөнд Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар " Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018-2020 онд хэмэгжүүлэх арга хэмжээ" сэдвээр, Цагдаагийн газрын дарга Ц.Сугаржав " Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн гэмт хэрэг, ослын гаралт, түүний шалтгаан нөхцлийн талаар" мэдээлэл хийлээ.