Аймгийн хэмжээний эрүү, хэв журам , зам тээврийн нөхцөл байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдийг нийтийн эргүүлд гаргах хуваарийг батлан аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллагаа. Тус хуваарийн дагуу Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 17 гишүүд 2018 оны 05 сарын 01-11 өдрүүдэд нийтийн эргүүлд гарч ажилласан. Цагдаагийн газраас хамтран эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид зөвлөлийн гишүүдэд аймгийн хэмжээний эрүү, хэв журмын нөхцөл байдал, цагдаагийн газрын үйл ажиллагааг танилцуулан эргүүл хяналт шалгалт хийхэд тулгамдаж байгаа бэрхшээл хүндрэлийг цагдаагийн алба хаагчдын үүрэг гүйцэтгэж байгаа газар дээр нь очиж харууллаа. Эргүүлийн хийх хугацаанд замын пост, онцгой обьектуудын харуул хамгаалалт үүрэг гүйцэтгэл, сургууль цэцэрлэгийн жижүүр харуул хамгаалалт, тоглоомын газар, бар ресторан, зочид буудал, архи согтууруулах ундаа худалдаалдаг аж ахуй нэгж байгууллага, гудамж гэр хорооллуудаар явж нөхцөл байдалтай танилцан хяналт шалгалт хийлээ. Эргүүл хийсэн зөвлөлийн гишүүд, цагдаагийн албан хаагчдаас дараах санал гарсан байна.
Үүнд:
1. Цагдаагийн газрын алба хаагчдийн ажилд зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж, унааны асуудлыг сайжруулах, нэмэгдүүлэх
2. Төв зам болон гэр хорооллын гэрэлтүүлэг болон камержуулалтыг нэмэгдүүлэх, замын гэрэлтүүлгийг шөнө бүтэн асаадаг байх
3. Онцгой обьект, албан байгууллагын харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байдлыг сайжруулах
4. Цахим тоглоомын газруудад нэгдсэн шалгалт хийх зэрэг саналууд гарсан байна. Гишүүдээс гарсан санал дүгнэлтийг салбар зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн цаашид авах арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.