ҮАБЗ-ийн 66/39 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд ЦАУЗБУК-ийн ажлын алба, ТЕГ-тай хамтарсан ажлын хэсэг нь Дундговь аймагт 05 сарын 21-25 ны өдрүүдэд ажиллалаа. Ажлын хэсэг нь аймгийн архив, Шүүхийн тамгын газрын архив, аймгийн прокурорын архивт хадгалагдаж байгаа шалгагдаагүй хэргийн баримт материалтай танилцах,ялгах судалгаа гаргах, Тусгай архивт татаж авах цагаатгалын хуулийг сурталчлан таниулах, хэлмэгдэгчдийн урьдчилсан бүртгэл судалгаа, мэдээлэлтэй танилцах, заавар зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх удирдамжийн дагуу ажиллалаа. Дундговь аймгийн архивт хадгалагдаж байгаа 1107 хадгаламжийн нэгжтэй танилцаж мөн нэхэмжлэлийн материал бүрдүүлж байгаа 27 иргэнийг хүлээн авч уулзаж зөвлөмж мэдээлэл өгсөн байна.