“ГЭРЧ ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ” ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД ОРОН НУТАГТ ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Дундговь аймгийн Цагдаагийн газраас “ГЭРЧХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ” хуулийн хэрэгжилтийг хангахад орон нутагт тулгамдаж буй асуудал сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг 2018 оны 05 сарын 25 ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Аймгийн Цагдаагийн газрын дэд дарга хошууч Б.Эрдэнэбилэг Мөрдөн байцаах тасгийн дарга Ч. Амарбаяр болон аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, Прокурорын газар, Өмгөөлөгчийн төлөөлөл, ГБХЗХГ, ХХҮГ, УБХ Авто тээврийн газар,Гжр бүлийн хүчирхийллийн эсрэг төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль нь гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа үзүүлэх эрх зүйн үндсийг тогтооход чиглэгддэг бөгөөд тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага нь гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр эрх бүхий байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй хэмээн заасан байна.