Багийн Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа.
Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа
хүүхдийн судалгааг нас, хүйс, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг үзүүлэлтээр гаргахад багийн Засаг дарга нар сумын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтнүүдийг арга зүйгээр хангах,чадавхжуулах зорилго бүхий “ Гэр бүл, хүүхдийн хөгжилд багийн Засаг дарга,
хорооны хэсгийн ахлагчийн үүрэг оролцоо”сэдэвт үндэсний хэмжээний сургалтыг зохион байгуулж байна. Монгол улсад амьдрах 880 мянган өрх, гэр бүлийн хөгжил,1,2 сая хүүхдийн аж байдлын тулгамдсан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр зорилгоор 21 аймаг 9 дүүргийн 3117 баг хорооны засаг дарга,482 ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн нарт тус сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. Тус сургалт 2018 оны 06 сарын 06 ны өдөр манай аймагт зохион байгуулагдаж бүх сумдын 66 багийн Засаг дарга, сумын ЗДТГ-ын нийгмийн бодлогын мэргэжилтэн нийт 81 хүн оролцлоо.