"Хууль зүйн үйлчилгээг нэг цэгээс" хуулийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2018-06-08/ Мандал худалгааны төв талбайд боллоо. Өдөрлөгийн нээж Аймгийн ИТХ-ыйн дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ын дарга С.Сүхбаатар үг хэллээ. Хэлсэн үгэндээ " Иргэдийн хууль зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг байдлаасаа хамаарч гэмт хэрэг зөрчилд холбогдох, их бага хэмжээгээр хохирох байдал гарсаар байдаг. Иймд таны хуулиар хамгаалсан эрхийг хангах, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг хүлээж тангараг өргөсөн аймгийн ГХУСАЗСЗ-ийн ги шүүн байгууллагууд буюу аймгийн хууль яхналтын байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж, та бүхнийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хууль зүйн зөвлөгөө туслалцаа, үйлчилгээг нэг цэгээс үзүүлж байна. Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл үйлчилгээг өргөн ашиглаж, санал хүсэлтээ шийдвэрлүүлж хамтран ажиллахыг хүслээ"
Нээлттэй хаалганы өдөрлөгтаймгийн ИТХ, Цагдаагийн газар, Шүүх, Прокурор, ШШГГ, ШША, УБХ, Сайнцагаан сумын ИТХ байгууллагууд оролцлоо.