Дундговь аймгийн ИТХурал, ГХУСАЗСЗөвлөл, Цагдаагийн газар нь
Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн жолооч, орон нутгийн замаар дамжин өнгөрч буй жолооч зорчигчдод замын
хөдөлгөөний дүрэм, хуулийн хэрэгжилтийг хангуулах, сурталчлах, амралт
зугаалга, аялал жуулчлалын улирал эхэлж замын хөдөлгөөнд оролцогчдын
эрчим нэмэгдэж байгаатай холбогдуулан тус цагдаагийн газраас орон
нутгийн замын хөдөлгөөнд хяналт тавьж орон нутгийн замд гарч буй зам
тээврийн осол хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлийн
ажлуудыг эрчимжүүлэн орон нутгийн "Ард" телевизтэй хамтран ажиллаж
байна.
Хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын зөрчлийг газар дээр нь
арилгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох, зорчихдоо хамгаалах бүсээ
хэрэглэх, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний эрчмийг харгалзаж
хурдаа зөв тохируулах, хоорондын болон хажуугийн зайгаа барьж хөдөлгөөнд
оролцох, мөн гүйцэж түрүүлэх үйлдэлдээ анхаарал болгоомжтой хандах
талаар зөвлөмж өгч, сэрэмжлүүлэг тараасан.
Жолооч та бүхэн орон
нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо өөрийн болон бусдын амь нас, эрүүл
мэндийг хариуцаж явж байгаагаа ухамсарлаж, замын хөдөлгөөний дүрмийг
баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцсоноор аян замдаа аюулгүй, ая тухтай
зорчихыг зөвлөж байна.
ТАНЫ АЛТАН ШАР ЗАМ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ