"Бие биенээсээ суралцаж хөгжье" өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн говийн бүсийн чуулга уулзалт аймгийн ГХУСАЗСЗөвлөл, аймгийн Цагдаагийн газар, ХГБХГ, БСУГ хамтран 2018.09.29-2018.10.01-ны өдрүүдэд Бүрдийн уянга зусланд зохион байгууллаа. Чуулга уулзалтанд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Өвөрхангай аймгуудын өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн 120 сурагч оролцож, тэднийг чадавхжуулах, эрх зүйн мэдлэгийн дээшлүүлэх, бүлгэмийн үйл ажиллагаа идэвхжүүлэх, бие биенээсээ харилцан туршлага солилцох зэрэг олон арга хэмжээг зохион байгууллаа.