2018 оны 10 сарын 05 ны өдөр аймгийн ГХУСАЗСЗ-ийн хурал боллоо. Хурлаар:
1. Аймгийн ГХУСАЗЗ-ийн 2018 оны ажлын төлөвлөгөөний хэрэгжилт
2. "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум бүрт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлыг хэсэг болон ажлын удирдамж батлах тухай
3. Аймгийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт хөтөлбөр төслийн арга хэмжээний төслийн саналд ГХУС чиглэлээр хийгдпэх ажлын саналын тухай хэлэлцлээ.
2018 оны ГХУС ажлын төлөвлөгөөнй биелэлт 86 хувьтай байгааө бөгөөд удаашралтай байгаа ажлын заалт тус бүрээр ярилцан хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой шийдлийг гаргах, хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар зөвлөлийн гишүүдэд үүрэг даалгаврыг өглөө.
"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум бүрт" нэдсэн арга хэмжээний ажлын хэсгийн томилон, сургалт сурталчилгаа болн зөвлөн туслах, хяналт шалгалтын чиглэлийг батлан хэлэлцлээ. Уг арга хэмжээ 2018 оны 10 сарын 10 наас 11 сарын 10 хүртэл явагдах бөгөөд 2018 оны 11 сарын 15 ны өдөр хурлаар дүн тайлан мэдээг хэлэлцэж дүгнэлт гаргахаар боллоо.