Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

"Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум бүрт" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байна

2018-10-11

Дундговь аймгийн сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөө орон нутагт үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, холбогдох аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа, аюулгүй байдалд хяналт  шалгалт хийх, бүртгэл судалгааг шинэчлэх, сумдад ажиллаж буй цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаатай танилцаж, тэдний  ажиллаж амьдрах нөхцөл боломжийг сайжруулах дэмжлэг үзүүлэх зорилгоор  " Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сум бүрт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлыг хэсэг болон ажиллах удирдамжийг батлан гаргалаа. Тус арга хэмжээг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож ахлах бөгөөд ажлын хэсэгт  аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүд болон Цагдаагийн газрын тасгийн дарга нар байцаагч нар ажиллах юм. Тус ажлын хэсэг нь 1 суманд 3-4 хоног  19 чиглэлээр ажиллаж нэгдсэн дүн мэдээг аймгийн ГХУСАЗСЗ-д танилцуулах юм. Тус арга хэмжээ 2018 оны 10 сарын 10-аас 11 сарын 10 хүртэл 1 сарын хугацаанд явагдаж байна.  Хулд Луус Дэлгэрхангай Сайхан-Овоо сумдад Цагдаагийн газрын ХБТ-ийн дарга д/х Б.Энхмандал ахлагчтай  ажлын хэсэг, Гурвансайхан Өлзийт Өндөршил сумдад Цагдаагий газрын МБТ-ийн дарга х/ч Ч.Амарбаяр ахлагчтай ажлын хэсэг  ажиллаад ирлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%