Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ болон аймгийн цагдаагийн газар, Сайнцагаан сум ИТХ-тай хамтран 2018 оны 11 сарын 01 ны өдрөөс мөрдөж буй " Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм" ийн сургалтыг 2018 оны 11 сарын 07 ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд албан байгууллагын мөн аймгийн төвд такси үйлчилгээ эрхэлдэг жолооч нар болон жолооны эрхтэй автомашин жолооддог 200 гаруй хүмүүс хамрагдлаа. ТЦГ-ын орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн хурдны замын тасгийн зохицуулагч Д.Төмөр-Очир ирж шинэчилсэн дүрмийн талаар өмнө нь ямар байсан одоо хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар харьцуулалсан байдлаар танилцуулга хийлээ.