Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

“ХИЧЭЭХ ӨДӨР”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДУНДГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-30

“Зам тээврийн осолгүй аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ хичээцгээе” уриан дор Монгол орон даяар зохиогдож байгаа “ХИЧЭЭХ ӨДӨР”-ийн үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасагтай хамтран Дундговь аймгийн төвд  2018 оны 11 сарын 29 ны өдөр  зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийн ар гэрийн дуу хоолойг хүргэх, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилготой бөгөөд Онцгой байдлын газар, Авто тээврийн төв, жолооны сургалтын төвүүд, Даатгалын байгууллагууд, Дашгэмпиллэн хийд, аймгийн төвийн сургуулиудын Өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн сурагчид идэвхтэй оролцлоо. " ХИЧЭЭХ  ӨДӨР"-ийн хүрээнд зам тээврийн аслын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэн аймгийн төвийн хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэгдсэн байдлаар 5 минут хааж, урьдчилан сэргийлэх зурагт хуудас байрлуулсан автомашины цвуааг явуулж, санамж барьсан сурагчид хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт сэрэмжлүүлэг өгсөн байна. мөн ослоор хохирсон иргэдийн ар гэрт хүндэтгэл үзүүлэн уулзаж сэтгэл санааны дэмжлэг үзүүлж Дашгэмпиллэн хийд дээр буяны ном хурууллаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд  аймгийн Замын цагдаагийн тасгаас Луус сумын төвд Замын  хөдөлгөөний шинэчилсэн дүрмын сургалтыг 60 гаруй иргэдэд зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3325
2169 / 65%
692 / 21%
226 / 7%
238 / 7%