Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран Дундговь
аймгийн сумдын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван амьдрах нөхцөл
боломжийг бүрдүүлэх, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хөдөө орон нутагт
үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, холбогдох аж ахуй нэгжүүдийн тусгай
зөвшөөрөл, үйл ажиллагаа, аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, бүртгэл
судалгааг шинэчлэх зорилгоор "ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ СУМ
БҮРТ" арга хэмжээний хүрээнд 2018 оны 12 сарын 12 ны өдөр Сайнцагаан сумын ГХУСАЗСЗ-ийн ажилтай танилцлаа. Сумын ГХУСАЗСЗ-ийн 2018 онд хэрэгжүүлсэн ажилтай танилцан цаашид сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хамтарсан багтай уялдаатай ажиллах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тодорхой ажил зохион байгуулах, тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүдийг нэгтгэн сан үүсгэх, малчдын бүлэг нөхөрлөлийг идэвхжүүлэх, гудамж хорооллыг гэрэлтүүлгийн нэмэгдүүэх зэрэг ажлуудыг 2019онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах талаар зөвлөгөө өглөө.