Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

2014-11-20

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр 15 суманд өөр өөрийн онцлог нөхцөлдөө тулгуурлан тэмдэглэллээ.

Аймгийн хэмжээний 19 сургуульд "Улс төрийн хэлмэгдүүлэлт, түүний хор холбогдол, хэлмэгдэгсдийг цагаатгахын учир" сэдэвт хичээлийг орж, эссэ бичлэг, гар зургийн уралдаануудыг зохион байгуулав.

Сайнцагаан сумын төвд 20 гаруй хэлмэгдэгсдийн ар гэрийнхнийг цуглуулж хүндэтгэл үзүүлэн Дашгимпилэн хийдэд буяны ном хуруулж, аймгийн Музейд байрлах хэлмэгдэгсдийн танхимд зул өргөж хүндэтгэл үзүүллээ.

Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Н.Эрдэнэ-Очир орон нутгийн телевизээр Улс төрийн хэлмэгдүүлэлтийн талаар мэдээлэл хийв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%