Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

Дундговь аймаг өвлийн нарлаг хүлэмж байгуулна.

2014-12-08

Дундговь аймагт" Өвлийн нарлаг хүлэмж" байгуулахаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн 11-р хуралдаанаар шийдвэрлэлээ.  Говийн нөхцөлд газар тариалан эрхлэх хүндрэлтэй учраас эдийн засгийн хувьд үр ашигтай хүлэмжийн аж ахуйг байгуулж тогтвортой газар тариалан эрхлэх боломж бүрдүүлэх юм.
Энэ хүлэмж нь нарны эрчим хүчин дээр тулгуурлах бөгөөд  жилийн турш ажиллах боломжтой, харьцангуй бага өртөгтэй, амархан халж дулаанаа удаан хадгалдаг, эрчим хүч хэмнэх сайн талтай, доторх зай талбайн ашиглалт их, усалгаа, салхивч, халхавчны систем суурилуулах боломжтой, барилга угсралт, засвар үйлчилгээ хийхэд энгийн хялбар зэрэг олон давуу талуудтай .


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%