ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан УИХ-ын дарга
Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй шатар сонирхогчдын
аймгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Эрэгтэй төрөлд 20 шатарчин өрсөлдөж 1-р байр Эрдэнэдалай сум
М.Нямлхагва, 2-р байр Сайнцагаан сум Г.Нямхүү, эмэгтэй төрөлд 4 шатарчин
өрсөлдөж 1-р байр Сайнцагаан сум Т.Урангоо нар шалгарч улсын аварга
шалгаруулах тэмцээнд оролцох эрх авлаа.