Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад Ж.Зоригтбаатар нээж, хуралдааныг удирдлаа.
Анхдугаар хуралдаанаар аймаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгийн тухай илтгэл, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, аймгийн ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай, аймгийн ИТХ-ын даргыг сонгох тухай, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай , аймгийн ИТХ-ын хороодыг байгуулах тухай зэрэг 7 асуудал хэлэлцэн баталлаа.