Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас
2021-03-26
Аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл 2021 оны 03 сарын 26-ны өдрийн15 цагаас цахимаар шуурхай хуралдлаа. 1. Салбар зөвлөлийн гишүүдийг Мандалговь хотруу орох болон гарах бүх чиглэлийн постод давхар хяналт тавьж ажиллахыг 2. Гишүүн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах талаар чиглэл хүргүүллээ 3. Цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож цаашид хэрэгжүүлэх төлөвсөн ажлуудыг танилцууллаа. Корона вирусийн халдвар нэмэгдэж буй энэ цаг үед ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын арга хэмжээг хангаж ажиллах талаар онцгойлон анхаарахыг гишүүдэд үүрэг болголоо. Хурлаас зөвлөмж гарсан бөгөөд тус зөвлөмжийн хүрээнд өдөр тутамдаа дагаж мөрдөж хэвшил болгон өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг иргэд Та бүхэнд уриаллаа.