Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

АЙМАГ, СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ НАРТ ЗОРИУЛСАН АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2021-04-02

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, нийтийн албан тушаалтныг авлигын эсрэг соён гэгээрүүлэх, чадавхжуулах замаар авлигаас урьдчилан сэргийлэх зорилгоор Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дундговь аймгийн аймаг,сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарт зориулсан сургалтыг 2021 оны 3 дугаар сарын 31-ны өдөр зохион байгууллаа. Цахим сургалтанд нийт 260 төлөөлөгч хамрагдлаа.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөөгийн малчин төлөөлөгч нар сургалтанд хамрагдаж чадсангүй.
Төлөөлөгч нарт “Авлигын мөн чанар, шалтгаан, хор хөнөөл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн байгууллагын удирдах албан тушаалтны хүлээх үүрэг”, “Авлигын гэмт хэрэг-шинэ зохицуулалт” сэдвүүдээр танилцуулга, мэдээлэл хийж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын асуусан асуултад хариулж санал бодлыг нь сонслоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3333
2172 / 65%
696 / 21%
227 / 7%
238 / 7%