Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралдааанд аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд, сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нар цахимаар оролцлоо. Хуралдаанаар
1. Дундговь аймгийн нутаг дэвсгэрт 2020 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээлэл
2. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн төлөвлөгөөг 3 зүйл, 42 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа. Төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Од-Эрдэнэ салбар зөвлөлийн гишүүд, холбогдох байгууллагууд, сумдын ИТХ-ын дарга нарт ажлын үүрэг чиглэл өглөө.