Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Жамбалсүрэн, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Хэрлэнчулуун нартай уулзаж ГХУСАЗСЗ-ийн ажлын чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт аймгууд хууль тогтоомжоор тогтоосон чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан дэмжлэг үзүүлэх, мэдээ мэдээлэл солилцох тасралтгүй ажиллагааг дэмжих чиглэл бүхий арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллах талаар тусгасан.