Сар бүр аймгийн 2025 он хүртэлх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын барим бичигт туссан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орсон заалтуудыг хариуцсан газар, хэлтэс хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээллийг тэргүүлэгч, төлөөлөгч, сумдын удирдлагуудад танилцуулан хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Хувиарийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсээс аймгийн гадаад харилцааны чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа.
2021 оны 1-р улиралд аймгийн ЗДТГ-аас гадаад харилцааны чиглэлээр хийсэн ажил, цаашдын төлөвлөгөө, 2016-2020 онуудад Монгол Улсын нэгдмэл гадаад бодлогын хүрээнд хамтын ажиллагаатай байгаа консулын газрууд, Дундговь аймагт хэрэгжсэн гадаадын төсөл хөтөлбөр, хамтран ажиллаж буй олон улсын байгууллага, Орон нутагт тулгамдаж буй асуудлаар гадаадын төсөл хөтөлбөр, Олон улсын байгууллагад хандан хамтран ажиллах санал хүргүүлэх, Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинээр холбоо харилцаа тогтоох чиглэл зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт
1. НҮБ-ын хөдөө аж ахуйг дэмжих олон улсын сангийн “Зах зээл бэлчээрийн удирдлага”-ын төсөл Гурвансайхан, Говь-Угтаал,Өндөршил, Сайнцагаан, Өлзийт суманд инженерийн хийцтэй худаг гаргах, Өвс тэжээлийн агуулах, саравч, борлуулалтын цэг, хүнсний ногооны зоорь барих чиглэлээр
2. Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг гүйцэтгэх
3. Канадын “Мерит” төсөл аймгийн хэмжээнд ашигт малтмал, уул уурхайн бодлогыг тодорхойлох, төрийн албан хаагчдыг чадваржуулах,
4. Дэлхийн зөн ОУБ-ын “Гамшигт тэсвэртэй орон нутаг” Төсөл Сайнцагаан, Гурвансайхан, Дэрэн суманд Орон нутгийн гамшгийг даван туулах чадварыг сайжруулах чиглэлээр
5. НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн UNIDO төсөл аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх
6. Германы ОУ-ын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” төсөл аймгийн хэмжээнд Инноваци шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн шинэ санал, санаачлагад дэмжлэг үзүүлэх
7. Тогтвортой амьжиргаа -3 төсөл аймгийн хэмжээнд орон нутгийн хөгжлийг дэмжих
8. Турк улсын “ТИКА” төсөл аймгийн ХХААГазар мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тус тус хэрэгжиж байна.