Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗУРГААДУГААР САРЫН АЖЛЫН МЭДЭЭ

2021-07-19

Дундговь нутагтаа аж төрж, хөлс хүчээ аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд шингээж явсан ахмад үеийнхэн, төрийг түшилцэж явсан төр нийгмийн зүтгэлтнүүд, төрийн албыг тасралтгүйгээр залгамжлан хөдөлмөрлөж байгаа төрийн албан хаагчид, малчдын төлөөллүүд шагнагдаж шагналаа гардан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дундговь аймгийн нэр бүхий 17 иргэн Төрийн дээд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 75 иргэн Алтан гадас одон, 29 иргэн Хөдөлмөрийн хүндэт медиалаар тус тус шагнуулсан байна.
- 8ТҮМЭН МОД ТАРИХ АЯНД НЭГДЭЖ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НЭРЭМЖИТ ТӨГӨЛ БАЙГУУЛЛАА
- 05-р сарын 29-ны өдөр аймгийн ИТХ-ын болон Төлөөлөгчдийн нэрэмжит Төгөл байгуулж 1200 мод суулгасан. ИТХ-ын ажлын алба, Аймгийн болон Сайнцагаан сумын ИТХ-ын Төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудын алба хаагч та бидний суулгасан суулгац навч нахиагаа дэлгэж ургаж эхэллээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгийн зарлигаар Дундговь аймгийн Онцгой байдлын газар 2021 оны 06-р сарын 22-ны өдөр ЦЭРГИЙН ГАВЪЯАНЫ ОДОНГООР шагнууллаа.
Дундговь аймгийн Онцгой байдлын газар нь 2004 онд байгуулагдсан. Аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд Объектын гал түймэр 657, Хүчтэй салхи шуурга 657, Ган-7, зуд-5, Газар хөдлөлт-18, Мал амьтны гоц халдварт өвчин-214, Хүний гоц халдварт өвчин-401, Аянга-18, үер-3, Уурхайн осол 14, аюулт үзэгдэл, ослын нийт 1337 удаагийн дуудлагад үүрэг гүйцэтгэж 758 хүний амь насыг авран хамгаалж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 10.7 тэр бум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Онцгой байдлын газар нь 2010, 2013, 2019 онуудад Дундговь аймаг, Мандалговь хотын “Тэргүүний хамт олон”-оор,
2015, 2019 онд Онцгой байдлын албаны “Тэргүүний хамт олон”-оор
2019 онд шилдэг бүтээн байгуулалтай, шилдэг гэрэлтүүлэгчтэй, шилдэг удирдагчтай байгууллагаар тус тус шалгарсан улс, аймагтаа тэргүүлэгч, тэргүүний байгууллага юм.
Орон нутгийн хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж хүн ардын аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа Онцгой байдлын газрыг ийнхүү цэргийн гавъяаны одонгоор шагналаа.
- НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэж, гишүүн орнууддаа энэ өдрийг тохиолдуулан хөгжлийн үйл явцад төрийн албанаас оруулж буй хувь нэмрийг онцгойлон авч үзсэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж байхыг уриалсан байдаг.
- Дундговь аймгийн хэмжээнд 3270 төрийн алба хаагчид төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг ханган ард иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байна.
Төрийг түшилцэж явсан үе үеийн ахмадууд төрийн албыг тасралтгүйгээр залгамжлан хөдөлмөрлөж буй нийт төрийн албан хаагчиддаа хөдөлмөр бүтээлийн өндөр амжилт хүссэн ерөөе.
- 2021 оны 06-р сарын 22-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкевич Дундговь аймагт ажлын айлчлал хийж ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат нартай албан ёсны ажил хэргийн уулзалт хийж орон нутагт хэрэгжсэн төслийн үр дүн, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, үйлчилгээний талаар санал солилцлоо.
Айлчлалын хүрээнд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ орон нутагт 2000 га талбайд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, эмэгтэйчүүдийг чадавхижуулах, улс төр, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, Адаацаг сумын Сүм хөх бүрд, Өлзийт сумын Дэл уулын байгалийн цогцолборт газрыг хамгаалах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа илэрхийлж төсөл хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахыг хүслээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкевич дээрх чиглэлээр орон нутагт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаад талархан энэ чиглэлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг олон улсын байгууллагад санаачлагыг уламжлан хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
- Хулд сумын Засаг дарга санаачлан “НҮҮДЛИЙН БАГИЙН ТӨВ” ажиллуулж төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулахаар шийдвэрлэжээ. Малчид багийн иргэдийн нийтийн хуралд оролцохоос эхлэн төрийн үйлчилгээ авахаар сумын төвийг зорьдог. Багийн Засаг дарга нар жилийн 4 улиралд сумын төвд байрлан ажилладаг байдлыг халж шаардлагатай үед “НҮҮДЛИЙН БАГИЙН ТӨВ”-өөрөө төрийн үйлчилгээг үзүүлдэг болно. Хуучин бригадын төв байсан суурингууд ашиглалтгүй болсон. Энэ сууринг сэргэээн барилга нэмж багийн төв барьж болох байсан ч хэдэн зуун саяын үнэтэй улсын хөрөнгө дахин үнэгүйдэнэ гэж үзээд НҮҮДЛИЙН БАГИЙН ТӨВ ажиллуулахаар боллоо.
- Сайхан-Овоо сумын нутаг дэвсгэрийг дамнан Онги гол урсдаг бөгөөд хур бороо ихтэй жилүүдэд голын түвшин нэмэгдэж нутгийн малчид сумруу нэвтрэх боломжгүй болж голын цаана автомашинаа тавин явган хүний гүүрээр гарч ирэн хүнс,шатахуун, ахуйн хэрэглээгээ зөөвөрлөдөг байжээ. 2020-2021 онд улсын төсвийн хөрөнгөөр 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 50 метрийн урттай төмөр бетон гүүрийг барих ажлын тендер зарлагдаж барилга гүүрний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “ЗЗБ” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан. Уг барилга угсралтын ажил гүйцэтгэгч 2021 оны 06 сард ажлаа дуусган улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Барилгын гүйцэтгэлд сумын засаг даргын захирамжаар Байгаль орчин,мэргэжлийн хяналтын улсын байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг болон сумын ИТХ-ын дэргэдэх Хяналтын хороо тогтмол хяналт тавин ажилласан.
- Сумын төвд 320 хүүхдийн суудалтай спорт заал бүхий 3 давхар шинэ сургуулийн барилгын ажил эхэллээ. Тус барилга нь 2020 оны 12-р сард магадлангаар орж нийт төсөв нь 3 тэр бум 100 сая төгрөгөөр батлагдсан. 2021 онд улсын төсөвт 1 тэр бум 500 сая төгрөг нь суусан, үлдсэн төсвийг 2022 онд улсын төсөвт суулгах юм. Барилгын гүйцэтгэгчээр “ТЭД КОНСТРАКШН” ХХК шалгарч 2021 он 06-р сарын 18-нд ажлаа эхлүүлсэн бөгөөд одоогоор суурийн ажил хийгдэж байна.
- Сайхан-Овоо сум олон жилийн хур хогоо дарж булшлан сумын төвийн төвлөрсөн хогийн цэгийг цэгцлэх ажлыг эхлүүллээ. Орон нутгийн хөгжлийн сангийн 70 сая төгрөгийн хөрөнгөөр хуучин хур хогийг дарж шинэ хогийн цэг байгуулахаар ажиллаж байна. Шинэ хогийн цэг байгуулах, тохижилтын ажлын гүйцэтгэгчээр “Хуримт констракшн” ХХК ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%