2021 оны 08-р сараас 2021 оны 10-р сарын 01-нийг хүртэлх хугацаанд Дундговь аймгийн хэмжээнд “АРХИГҮЙ АМЬДРАЛЫГ ЦОГЦЛООЁ” аяныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулна. Хоёр сарын хугацаанд үргэлжлэх аяны хүрээнд
- Иргэд олон нийтэд архи согтууруулах ундааны хор уршгийн талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалыг түгээх, мэдээлэл хүргэх
- Өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн архи согтууруулах ундааны хор уршгийн талаарх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг идэвхжүүлэх
- Баяр ёслол, хурим найр, тэмдэглэлт өдрүүдийг архи, согтууруулах ундаагүйгээр тэмдэглэхэд уриалах
- Архины хамааралтай иргэдийг архинаас гаргах тусламж үйлчилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг ажлууд төлөвлөлөө.