Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ТАВДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2021-08-09

Аймгийн ИТХ-ын ээлжит тавдугаар хуралдаан 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 85.7 хувийн ирцтэйгээр цахим болон танхимаар хуралдлаа. Хуралдаанаар
1. Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэн батлах тухай
2. Дундговь аймгийн “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөр батлах тухай
3. “Дундговио ногооруулья” дэд хөтөлбөр батлах тухай
4. Аймгийн 2021 оны төсөвт тодотгол хийж батлах тухай
5. Дундговь аймгийн уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай
6. Бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах тухай / Хулд сум Ар цагаан, Ацат хүрэн/
7. Бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах тухай / Баянжаргалан сум Дэл/
8. Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай / Адаацаг сум Их Адаацаг уул / зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
Энэ удаагийн ээлжит тавдугаар хуралдаанаар “Хүний нөөцийг хөгжүүлэх”, “Дундговио ногооруулья” дэд хөтөлбөрүүд, Дундговь аймгийн уул уурхай, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг болон аймгийн 2021 оны төсвийг 3,0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж баталж байгаагаараа онцлог юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%