Дундговь, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсгийн төлөөлөл уулзалт хийж хяналт шалгалтын ажлын явцын талаар ярилцаж аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ үүрэг чиглэл өглөө.
Тус ажлын хүрээнд ЗГХЭГ-ийн дэд дарга У.Бямбасүрэнд замын нөхцөл байдлыг танилцуулан Засгийн газарт танилцуулан арга хэмжээ авч ажиллах талаар саналыг хүргүүллээ.
Хяналт шалгалтын хүрээнд ажлын хэсгийн гишүүд тус замын зорчих хэсгийн эвдрэл гэмтэл ихтэй мөн зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил хамгийн их гардаг цэгүүдэд газар дээр нь ажиллалаа. Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай 256 километр авто зам дамжин өнгөрдөг. Тус авто замаар өдөртөө 1200-1300 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд ордог. Улсын чанартай авто замд эвдрэл ихээр үүссэнтэй холбоотой зам тээврийн осол гэмтэл буурахгүй байна. Тухайлбал Дэлгэрцогт Мандалговь чиглэлийн 45 километр авто замд 449 гаруй , Мандалговь Хулд чиглэлийн 115 километр замд 570 гаруй нийт 1019 гаруй нүхэн эвдрэл үүссэн байна. Замд тээвэр хийж буй 10 жолоочтой уулзаж нөхцөл байдлын талаар ярилцсан байна.