ИТХ-аас санаачилан албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор " АЯЛАХ ДЭВТЭР " аяны хүрээнд ИТХ-аас 2022 оны 02 дугаар сарын 26 ны өдөр ГАР БӨМБӨГ , ШИРЭЭНИЙ ТЕННИС, тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Гар бөмбөгийн тэмцээнд нийт 8 багийн 48 тамирчин , Ширээний теннисний тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 10 тамирчин оролцож гар бөмбөгийн тэмцээнд Э.Мөнхжаргал ахлагчтай залуучуудын баг ТЭРГҮҮН байр, И.Төгөлдөр ахлагчтай залуучуудын баг ДЭД байр , ширээний теннисний тэмцээнд /эрэтэй төрөлд / Ө.Золжаргал ТЭРГҮҮН байр, Н.Энхболд ДЭД байр, /эмэгтэй төрөлд / Б.Туяасайхан ТЭРГҮҮН байр, Ц.Батнаран ДЭД байрт тус тус шалгарсан байна.