Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАНИН МЭДЭХҮЙН " ДЭВЖЭЭ" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-01-12

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД ТАНИН МЭДЭХҮЙН " ДЭВЖЭЭ" ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн ИТХ-аас санаачлан аймгийн ЗДТГ, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сантай хамтран Монгол Улсын шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан аймгийн төрийн албан хаагчлын хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх, үзэл баримтлал, ач холбогдлыг таниулах зорилго бүхий танин мэдэхүйн "Дэвжээ" тэмцээнийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг нээж аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ үг хэлж нийт төрийн албан хаагчид, Үндсэн хууль батлалцсан депутат нартаа баяр хүргэж амжилт хүслээ. Тус тэмцээнд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагуудын төрийн албан хаагч нар оролцлоо. Тэмцээн багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн асуулт, танин мэдэхүйн асуулт, багийн ахлагчийн даалгавар гэсэн 5 төрлөөр явагдаж ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Адъяа ахлагчтай ТЗУХ, ХШҮДАХ болон ТЗУХ-ийн харъяа агентлагийн "1992" баг 81 оноогоор НЭГДҮГЭЭР байр, ХЭЗХ-ийн мэргэжилтэн Б.Энхмандал ахлагчтай ХЭЗХ-ийн харъяа агентлагийн " Сүлд" баг 73 оноогоор ХОЁРДУГААР байрыг тус тус эзэллээ. Арга хэмжээнд аймгийн ТХДЖТ-ийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%