ДЭЛГЭРЦОГТ СУМЫН “МАЛЧДЫН НЭГ ӨДӨР” ӨДӨРЛӨГТ 270 ГАРУЙ МАЛЧИД ОРОЛЦСОН БАЙНА.
Дэлгэрцогт суманд “Малчдын нэг өдөр” өдөрлөгийг энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж тус сумын гурван багийн 270 гаруй малчид оролцсон байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх болон аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд оролцож сургалт, мэдээлэл хийлээ. Тус арга хэмжээнд аймгийн ИТХ, ГХУСАЗСЗ-өөс дэмжлэг үзүүлэн ажиллалаа.