Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ЦАУЗБУК-ИЙН ДАРГА С.ОДОНТУЯА БОЛОН АЛБАНЫ ХҮМҮҮС ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2022-03-03

ЦАУЗБУК-ИЙН ДАРГА С.ОДОНТУЯА БОЛОН АЛБАНЫ ХҮМҮҮС ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлаар УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын комиссын даргын зөвлөх А.Мөнхжаргал, УИХ-ын дэд даргын ажлын алба Б.Мягмаржав, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын алба Г.Төгөлдөр, Н.Мэндбаяр, Д.Зоригт нар Дундговь аймагт ажиллалаа.
Ажлын хүрээнд ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга С.Од-Эрдэнэ, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх болон салбар комиссын гишүүдтэй албан уулзалт хийж комиссын хийж хэрэгжүүлсэн ажил үйлчилгээ болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.Ажлын албанаас Цагаатгалын үндсэн 3 үйл ажиллагааны чиглэл болох Шүүхийн шийдвэр гаргуулан цагаатгах, нөхөн олговор олгох, хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийг дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлийг хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дундговь аймгийн харьяа цагаатсан 32 иргэнд нөхөн олговор олгогдсон одоо 10 иргэний материал бүрдэл ханган санхүүжилтээ хүлээж байна гэж мэдээллээ.
Мөн аймгийн 6 иргэн УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга С.Одонтуяа болон ажлын албаны албан хаагчидтай уулзаж нөхөн олговор авч болох эсэх талаар зөвлөмж авлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3819
2637 / 69%
706 / 18%
235 / 6%
241 / 6%