Аймгийн ГХУСАЗСЗ-ийн гишүүд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар:
- Гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах,
- Сумдын иргэд малчдад тус аймагт өсөлттэй байгаа тодорхой төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл хийх,
- Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтарсан багийн үйл ажиллагаанд зөвлөн туслах,
- Аймгийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрч буй улсын болон орон нутгийн чанартай замаар уул уурхайн бүтээгдэхүүн, ашигт малтмал тээвэрлэх аж ахуйн нэгжүүдэд хяналтын ажлыг зохион байгуулах асуудлуудыг хэлэлцэн холбогдох байгууллагуудад зөвлөмж чиглэл өглөө.