Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын байгууллагатай хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг өнөөдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга С.Од-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн Ерөнхий прокурор Ч.Бямбажаргал, Цагдаагийн газрын дарга Б.Мөнхбат, Тагнуулын хэлтсийн дарга Б.Мөнхбат болон гишүүн байгууллагын дарга, албан хаагчид мөн сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар цахимаар оролцлоо.
Аймгийн ГХУСАЗСЗ-ийн хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, үр дүн 2022 онд хэрэгжүүлж буй ажлын талаар аймгийн ИТХ-ын ГХУС ажил хариуцсан ажилтан Ю.Ганцэцэг, Аймгийн Прокурорын газрын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, үр дүн, эрүүгийн болон зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудлын талаар Ерөнхий прокурор Ч.Бямбажаргал, Аймгийн Цагдаагийн газраас Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын явц, үр дүн, дийлэнх үйлдэгдэн гарч өсч буй гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг Цагдаагийн газрын ГХУС ажил хариуцан ахлах мэргэжилтэн Б.Батцэцэг, Хүний эрхийн үндэсний комиссын Дундговь аймаг дахь реферэнт Т.Баярцэцэг нар мэдээлэл хийлээ.
Зөвлөгөөнөөр орон нутгийн хэмжээнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээллийг солилцож, судалсны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөл, хүчин зүйлсийг тогтоох, түүнийг арилгахад чиглэсэн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх, байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг сайжруулж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй, нэгдсэн бодлогоор төлөвлөн хэрэгжүүлэн ажиллах талаар хэлэлцэн зөвлөмж гаргалаа
Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг гишүүн байгууллагууд болон сумдын ГХУСАЗЗөвлөл хэрэгжүүлэн ажиллах юм.