Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА, ГХУСАЗСЗ-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЦАГДААГИЙН ГАЗАР, ГБХЗХГ-ТАЙ ХАМТАРСАН СУМ БҮРТ АРГА ХЭМЖЭЭ ӨЛЗИЙТ СУМАНД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

2022-04-19

Аймгийн ИТХ-ын ажлын алба, ГХУСАЗСЗ-өөс санаачлан "Сум бүрт" арга хэмжээг  5-р сарын 14-17-ны өдрүүдэд Луус Өлзийт сумын Тагт,Буянт  багууд  болон Өлзийт сум, Дэлгэрцогт сумдад зохион байгууллаа. . Арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдэд цаг үеийн мэдээлэл, санаачилан хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Мөн аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ-аас иргэдэд хуулийн мэдлэг олгох, Гэм хэргээс урдьчилан сэргийлэх, Хүүхэд хамгааллын талаар сургалт зохион байгуулж, мэдээлэл өглөө. Арга хэмжээний хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран Дэлгэрцогт, Өлзийт сумын ГХУСЗ-ийн ажил, хамтарсан багийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, тус сумын дотуур байранд амьдардаг хүүхдүүдтэй биечлэн уулзаж “Хүүхдийн эрх, хамгаалал” сэдвээр сургалт, мэдээлэл хийж зорилтот бүлгийн айл өрхүүдээр орж иргэдтэй уулзаж 102, 107, 108 тусгай дугааруудыг сурталчиллаа.
Сургалтын төгсгөлд урлагаар дамжуулан соёлыг түгээх зорилгоор МУГЖ Д.Энхзул, МУГЖ С.Баасандорж /Харш хамтлаг/ нарын тоглолт болов.
уг арга хэмжээнд нийт 400 гаруй иргэд маляид оролцлоо. Тус арга хэмжээг сумдад үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%