Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх 27 дахь өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө гарган аймгийн ЗДТГазар, Музей, Төв номын сан, Соёлын газар, Сайнцагаан сумын ИТХ нартай хамтран зохион байгуулж байна. Тус ажлын хүрээнд залуу төрийн албан хаагчид болон, дунд сургуулийн сурагчдад " Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, Дүгнэлт , Сургамж" сэдвээр сургалт өдөрлөгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Энхсүх нар оролцлоо. Арга хэмжээнд оролцсон залуучууд, сурагчдад аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа " Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" хуулийн талаар мэдээлэл өгч, аймгийн музейн үзмэртэй танилцлаа.