Монгол Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр бий болгож, жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэх ажлыг зохион байгуулж энэ жил 27 дахь жилийг хүндэтгэн өнгөрүүлж байна. Тус ажлын хүрээнд ахмад настан, иргэдэд " Монголд өрнөсөн улс төрийн хэлмэгдүүлэлт, Дүгнэлт , Сургамж" сэдвээр сургалт өдөрлөгийг зохион байгууллаа. Арга хэмжээнд хэлмэгдэгчдийн ар гэр, үр хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо. Мөн аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа " Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай" хуулийн талаар мэдээлэл өглөө.