Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас
2023-01-23
Сумдын номын сангуудад шинэ номын хөрөнгө оруулалт хийх зорилгоор Аймгийн ИТХ-аас “Ном хандивлах сайхан” эвент арга хэмжээг 01 сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ЗДТГ болон засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын ажилтан, албан хаагчид оролцож, 150 гаруй ном хандивласан байна. Үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан нийт ажилтан, албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. ХАМГИЙН САЙХАН ӨГЛӨГ НОМЫН ХАНДИВ.