Дундговь аймгийн ИТХ-ын цахим хуудас
2023-03-10
Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Хөдөөгийн сэргэлт” чуулганд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ оролцож байна. Хөдөөгийн сэргэлт чуулганы гол зорилго бол Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын зорилтын хүрээнд “Улаанбаатар хотоос шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжийг дэмжих чиглэлээр Засгийн газраас, “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх юм. Тус чуулганы үеэр 21 аймаг Нээлттэй аймаг- мэдээллийн цэг ажиллуулах ба тухайн аймаг орон нутгийн онцлог , давуу тал, шилжин суурьшигчдыг хүлээж авах бодлогоо танилцуулж, хотоос хөдөө рүү шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх юм.